27/07/2026
Та аялал гэж зөвхөн идэж уугаад тайван явна гэж ойлгодог хэвшмэл ойлголттой биз бээз аялал бол танин мэдэхүй юм.
Алтай Таван Богдод ирснийх сүрлэг сайхан Ёл шувуу үзмээр байвал бидэнтэй холбогдоорой.
ООЧ ЁЛ
Манай орны шувуудаас хамгийн өндөрт буюу 7500 метрийн өндөрт нисдэг шувуу нь ёл юм. Ёлын нүдний хараа хурц. Амьд амьтанд халдахгүй, сэг зэм ясаар хооллоно. Багавтар амьтны ясыг бүхлээр нь, том амьтдын чөмөгний ясыг өндрөөс хадан дээр унагаж хагалж иднэ. Энэ дадлыг залуу шувууд нь 7 жилийн турш суралцаж олж авдаг. Ёл нь байгаль дээр 20 орчим, тэжээвэр байдлаар 43 насалж байсан байна.
Биеийн урт нь 1м, алдалсан далавчны урт 3м хүртэл, жин 5-7 кг хүрдэг ажээ. Ёл заримдаа жижиг гүрвэл, мэлхий зарим оронд яст мэлхийг өндрөөс унагаж идэх дуртай байдаг гэнэ. Европд ёл шувуу хүүхэд шүүрдэг гэсэн ярианаас үүдэж уг шувууг маш ихээр устгажээ. Монголд ёл шувуу Хэнтийн уулархаг нутаг, Дорнод талын хад цохиотой хэсэг газрууд, Хангайн уулсаар зэрэг хааяагүй байжээ. Харамсалтай нь ёлын ходоод ясыг уусгадаг учир ходоодонд сайн гэдэг нэрийдлээр агнасаар одоо зөвхөн Өмнөговь аймаг, Алтайн уулс, Алтайн цаадах говийн хадат уулс зэрэг цөөхөн газар үлджээ.
Ёл бол түгээмэл тархацтай элбэг шувуу биш. Монголын улаан номонд орсон энэ жигүүртэн голдуу говийн уулс, Алтайн нурууны зүүн үзүүрээр тааралдана. Харин “Хүрээлэн” төслийн баг ооч ёлыг хангайн бүсэд, хойд өргөргийн 47 градусаас ч хойно олж харж, зурагласан.
Хошууны хажуугаар ургасан хэсэг өд нь ооч сахалтай юм шиг харагдуулдаг тул энэ шувуу ооч ёл хэмээх нэртэй болжээ. Өргөн өмдтэй юм шиг бахим хөл дээрээ паацаганан алхах ёл сэг зэмээр хооллоно. Тас, хэрээ, шаазгайн түрүүлж хүртээд сэгнээс идэх юм бараг үлдээгүй байсан ч ёлонд гомдоллох шалтгаан байхгүй. Яагаад гэвэл арьс, яс, тэр тусмаа чөмөг бол ооч ёлны хамгийн дуртай зоог.
Яс голдуу идэж, түүнээ шингээж чаддаг учраас ёлын ходоод, сангас зэргийг ардын эмчилгээ, домонд дотрын өвчинд сайн хэмээн үздэг байжээ. Харин үхсэн амьтны сэгээр хооллодог ооч ёлын сангас, ходоодоор өвчнөө эдгээх гэж оролдох нь хүнд ноцтой өөр өвчин олж мэдэх аюултайг эрдэмтэд анхааруулдаг юм.
Чөмгөнд дуртай ёл амттай зоогоо яаж бэлддэг гээч? Тэрээр идэх булуу, дунд чөмөгний ясаа өндөрт нисч авч гараад, хад руу шидэн унагаж хага ташдаг. Ийм ухаантай, уран арга чаргатай шувуу бас тийм ч олон биш.
Ёл чухам тэсгим өвлийн энэ үед үржилд ордог. Ээж, аав хоёр энэ ажлынхаа үр дүн болсон 1-2 өндөг гаргаж 2 сар шахам дардаг ч, зөвхөн нэг нь ангаахай болно. Ангаахай нь өдөрт 1,5 кг идшээр хооллохдоо төө шахам урт ясыг төвөггүй залгина. Ёл яагаад ингэж хавар эрт үржилд орж, өндөглөдөг юм бол? Цас хайлж, сэг зэм ил гарснаар үр төлөө гэдэс цатгалан байлгах боломж нэмэгддэг учраас гэсэн тайлбар бас бий.
Ёл насан туршийн хос учраас “гэр бүл салалт” гэсэн ойлголт байхгүй. Дэлхий дээр одоогоор 50 мянган хос ёл байна гэсэн тоо бий бөгөөд сэг зэмийг байгаль биш хүн цэвэрлэдэг болсон учраас Европт энэ шувуу ховордон устаж байгаа ажээ. Чухам ийм шалтгааны улмаас ооч ёлын голомт нутаг нь Төв Ази, Монгол болоод байна.
Монголын хамгийн өндөрт нисдэг шувуу Ооч Ёл. Далавчаа дэлгэхэд 2.3-2.8м урттай дунджаар 5-6 кг жинтэй байна. 1953 онд Ёл шувуу агнахыг хориглож, 2012 онд ховор амьтнаар бүртгэжээ.
Ёлын ходоодны Ph1 бөгөөд идсэн ясаа 24 цагт шингээж чаддаг гэнэ шүү. Түүний идэш тэжээлийн 80% нь бх юм
Эх сурвалж
https://www.facebook.com/flowertourllcmongolia2018?mibextid=ZbWKwL
Хэн бүхэнд үргэлж харагддаг #шувуу биш зарим хүмүүс зориод ч үзэж чадахгүй үе байна