UUJIM Travel

UUJIM Travel Амьдрал бол аялал...

04/12/2024
Сайхан Монгол орон минь
10/04/2024

Сайхан Монгол орон минь

Сайхан Монгол орон минь
08/04/2024

Сайхан Монгол орон минь

Сайхан Монгол орон минь
08/04/2024

Сайхан Монгол орон минь

16/03/2024

👉 Очирваань миний бие 2023 оны 5 сарын 5ны өдөр Улаанбаатар хотоос Английн Манчестер хот хүртэл нийт 14000 гаруй километр хол замд тэсвэр тэвчээр, хүч шаардсан дугуйн аяллаа эхлүүлсэн билээ. Аяллын маань гол зорилго өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн зэрэгцээ энэхүү аяллаараа дамжуулан хүүхэд, залууст чин сэтгэлээсээ хүсэж, мөрөөдөж, үйлдэл хийсэн цагт хүн хаана ч хүрж болдог гэдэг урам зориг өгөхийг хичээсэн билээ. Аяллаа эхлүүлээд нийт 6 сарын хугацаанд Хятад 🇨🇳, Казахстан 🇰🇿, Узбекистан 🇺🇿, Азербайжан 🇦🇿, Иран 🇮🇷 улсуудаар дамжин, 10,000 км зам туулан Туркийн 🇹🇷 Истанбул хотод хүрсэн билээ. Аялал маань эхэлсэн цагаас хойш 2 сарын дараа өөрийн очихыг зорьсон багтайгаа холбогдож, дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгийн клубуудын нэг болох Манчестер Юнайтед клубын албан ёсны сайт болон сошиал хаягууд дээр миний аяллыг онцолж нийтэлсэн. Мөн BBC, Английн сонин хэвлэл дээр нийтлэгдэж бас дэлхийн хамгийн олон үзэгчтэй Английн Премиер лиг онцолж зураг авалт хийхээр болсон билээ. Энэ бүгд эх орноо суртачилах маш том боломж болсон билээ.

Туркээс цааш шенгений визний асуудлаас үүдэн зайлшгүй нутаг буцаж визээ авах болсон учир ачаа хэрэгсэл, дугуйгаа Истанбулд үлдээгээд өөрөө Монголд очсон. Улаанбаатарт буцаж ирээд Английн виз мэдүүлсэн боловч татгалзсан. Үүний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дэмжлэг хүсэн Б. Бат-Эрдэнэ сайдтай холбогдож Welcome To Mongolia төслийн хүрээнд дэмжлэг үзүүлсэнээр 90 хоногийн хугацаатай шенгений визээ авч чадсан. Үүний дараа Английн визийг Францаас мэдүүлэх боломжтой гэдгийг мэдсэнээр аяллаа цаг алдалгүй 2023.12.17-оос үргэлжлүүлсэн билээ. Ингээд 2023.12.24-ны өдөр европын нутаг дэвсгэрт нэвтэрч Грек 🇬🇷, Болгар 🇧🇬, Македони 🇲🇰, Косово 🇽🇰, Монтенегро 🇲🇪, Босни 🇧🇦, Хорват 🇭🇷, Унгар 🇭🇺, Словак 🇸🇰, Австри 🇦🇹, Герман 🇩🇪 улсуудаар дугуйтайгаа дамжин явсан газар бүртээ Welcome To Mongolia болон таниулан аялсаар 2024.03.09ны өдөр Франц 🇫🇷 улсын нийслэл Парис хотод ирсэн. Энэ хүртэл нийт 3800 км замыг туулан зорьсон газраасаа 700 км зайтай ойртсон байна. 2024.03.12 өдөр Парис хотод Их Британи виз мэдүүлээд өчигдөр татгалсан хариу авсан.

Өөрийн чадах бүх зүйлээ хийсэн боловч миний хүч хүрэхгүй байлаа. Гэвч энэ хүртэл 10 сарын хугацаанд маш олон бэрхшээлийг даван, байгаль цаг уурын янз бүрийн нөхцөлийг туулан ирсэн болохоор зорьсон газраа очилгүй буцахыг үнэхээр хүссэнгүй. Тиймээс бууж өгөхийг хүсэлгүй эцсийн боломжоо эрэлхийлж тусламж хүссэн билээ. Харин өнөөдөр өглөө Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Б. Бат-Эрдэнэ сайд надтай холбогдон бүх талаар туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм 🙌🇲🇳. Ингэснээр дахин нэг оролдлого хийхээр сэтгэл шулуудаад байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Welcome To Mongolia хүрээнд дэмжээд зогсохгүй Монгол дахь Их Британи элчин сайдын яаманд визний үйл явц дээр дэмжих хүсэлт хүргүүлсэн. Мөн Монгол Улсаас БНФУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд У. Нямхүү болон ЭСЯ, Их Британи дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам миний визний асуудал дээр туслалцаа, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхээр болсонд туйлын их талархаж байна 🙌🇲🇳. Гэхдээ манай элчингүүд визэнд ямар ч нөлөө үзүүлэх эрхгүй болохоор буруугаар ойлговоо 🙌🇲🇳.

Санаа зовсон, санаа тавьсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Визний хариугаа харж 30 минут сэтгэлээр унаж үзээд, удалгүй энэ хүртэл туулсан замаа бодоод сэтгэл санаагаа чангалаад, цовоо сэргэлэн байж бүх арга замыг эрэлхийлж байгаа шүү манайхаан 🙌.

Via: Wazza Bikepacking / MGL to Manchester page

Manchester United

16/03/2024
  in mongolia
02/03/2024

in mongolia

02/03/2024
Welcome to Mongolia 🇲🇳
19/01/2024

Welcome to Mongolia 🇲🇳

Address

Khan-Uul District, 11th Khoroo
Ulaanbaatar
00976

Telephone

+97680003375

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when UUJIM Travel posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to UUJIM Travel:

Share