Цэнгэлийн АЯЛАЛ

Цэнгэлийн АЯЛАЛ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Цэнгэлийн АЯЛАЛ, Tourist Information Center, Ulaanbaatar.

Өөрийн энэ хуудсаа танилын хүрээгээ тэлэх, аялах дуртай ижил сонирхолтой хүмүүсийг нэгтгэх , туршлага солилцох ,хямд зардлаар сонирхолтой аялах зорилготой ажиллуулж байна. Та санал зөвлөмж сэтгэгдлээ комментоор үлдээгээрэй. хүндэтгэсэн -Д.Батцэнгэл.

https://www.youtube.com/live/3GWIzSsJveIМонгол Японы шигшээг нутагт нь талбай дээр нь  хожих өдөр ирдэг л юм байна  ГАЛ-...
09/08/2026

https://www.youtube.com/live/3GWIzSsJveI
Монгол Японы шигшээг нутагт нь талбай дээр нь хожих өдөр ирдэг л юм байна ГАЛ-2 Шаравжамц 50 хувиас илүү оноог авч багаа хошуучиллаа

■バスケットボール日本代表公式Twitterhttps://twitter.com/JAPAN_JBA ■日本バスケットボール協会...

Green Camel Tour🐪🚍4н улиралын аялалын туслах машин (жолоочтой)Four-season RV (Recreational Vehicle)  🏖Түрээслэх эсвэл Ca...
14/06/2026

Green Camel Tour🐪

🚍4н улиралын аялалын туслах машин (жолоочтой)
Four-season RV
(Recreational Vehicle)

🏖Түрээслэх эсвэл Camping tour
зохион байгуулж өгнө.

🚽Эрэгтэй эмэгтэй халаалттай 00

♨️Эрэгтэй эмэгтэй халаалттай дүш

🪞Эрэгтэй эмэгтэй угаалтуур

🏝500л багтаамжтай цэвэр усны нөөцийн савтай

🫝250л багтаамжтай бохирийн нөөц сав

⚡️18 киловатт цахилгаан хэрэглээний үүсгэвэр

🏠6 талт 3м30см радиустай өвлийн дулаалгатай майхан

Майхандаа 🔥2000 ватт халаалтийн теньтэй

📡Старлинк интернетийн үйлчилгээ

🎧 зөөврийн караокетай өсгөгч

Бусад 🛏🪑🥁Кэмпийн дагалдах хэрэгсэлүүд ширээ,сандал,хийлдэг гудас,ор,чийгний гудас,гэрэл,уурга гэрэл,зуух г/мэт
Та бүхэн тусад болон нийтэд нь түрээслээрэй
Холбогдох дугаар 9988-5656

🐫 GREEN CAMEL camping tour 🫡 Анхны аялалаа  Цагаан суварга>Ёлын ам>Хонгорийн элс>Баянзаг гэсэн маршрутаар 6хоног майхант...
13/06/2026

🐫 GREEN CAMEL camping tour 🫡
Анхны аялалаа
Цагаан суварга>Ёлын ам>Хонгорийн элс>Баянзаг гэсэн маршрутаар 6хоног майхант аялалаар аялаад ирлээ.
Эхний өдөр хотоос оройтож гарсан тул зам хороосонгүй шууд 11 цагт унтахаар тохирсон ёсоор 10 гээд майхан саваа босгоод замаас жаахан алсхан газар Рандом буудаллав.
Газар орны байдал таатай сайхан шинэхэн ногоо цухуйсан сайхан газар олоод,өвлийн зургаан талт майхандаа эхний шөнө тул цахилгаан тень асаахгүйгээр туршилтаар хонож үзэв. Шөнөдөө +8 градустай байсан боловч тух алдаж даарсангүй үүр цайж үхэр мөөртөл унтацгаасан байдаг юм. Нар майхны тооноор нүд гялбаах үед хөдөөгийн сайхан агаарт цээж дүүрэн амьсгалаад хөнгөхөөн бослоо. Өглөөний цайнд шарсан өндөг шар тостой сайхан кофегоо алсын бараа харсан шиг ууж суух нь айдаа бас л нэгэн жаргал ажгуй. Яаралгүйхэн хөдөлж цагаан суварга дөхөх үед тэнгэр хангай муухайрч бузгай салхилаад эхлэвэй.
Таван Солонгос жуулчинтайгаа хамт хонох анхны майхант шөнө тул хүйтэн салхинд тух алдах буйзаа хэмээн сэтгэж нөгөө хэдийгээ Цагаан суварга баазад хонуулаад өөрсдөө майхандаа хоночухуй. Цахилгаан тень төөнөөд сэр сэр салхинд өвлийн дулаалгатай майхан харин ч нэг хөдөлсөнгүй дуу ч гарсангүй намбатай байх ажээ. Говийн өглөө гүрвэл гүйж голио дуугарсаар.. майхны хаалга тийш харан гүрвэл сонирхож баахан хэвтэв цагт баригдахгүй аялах утгаараа стрэсс тайлдаг юмдагуудаа.
Болзоот ёсоор Ёлын амны баруун хаяагаар говь 3н сайхан уулын суганд таван жуулчинтайгаа учран золгов.Тух сайтай майхандаа жуулчидаа залчихаад өөрсдөө хуучин зуны майхнаа шовроглож хоол цай болсоор говийн нар жаргахыг харан унтахыг завдав Шөнөдөө сар таллаж улайсхийгээд ноён шовх хадад бараантан дүнхийгээд нэг эгэл бус харь ертөнц мэт нойр хулжиж сэтгэл гэгэлзэж хонов. Өглөө босоход хэрэг мандсан байлаа... арай нуршаад байх мэт санагдав үргэлжлүүлэн бичих ёстой бол 1 дарчихдоо

13/06/2026

Сүүлийн аялалаас хойш бичлэг оруулахгүй байсан учиртай юм шүү нэг сайхан Явуулын 00 душтай машин хийгээд завгүй байлаа

13/06/2026

Хулд сум Олдохын тал Говийн зэрэглээ кино үзсэн л биздээ

13/06/2026

Address

Ulaanbaatar
14200

Telephone

70121015

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Цэнгэлийн АЯЛАЛ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Цэнгэлийн АЯЛАЛ:

Shortcuts

Share