07/09/2026
Япон улсруу жуулчин илгээдэг тур оператор компаниуд анхаараарай. Энэ лхагва гараг буюу 9 сарын 09 нд ийм нэгэн уулзалт Улаанбаатар хотод болох нь.
Сайн байцгаана уу?
Та бүхэн Япон улсын байгалийн халуун рашаанаараа алдартай Атами хотын талаар сонсож байсан уу?
Атами хот нь Япон улсын Шизүока мужид байрладаг бөгөөд үзэсгэлэнт далайн эрэг, байгалийн халуун рашаанаараа алдартай томоохон аялал жуулчлалын бүс нутаг юм.
Тус хотод рёкан буюу халуун рашаантай Японы уламжлалт хэв маягийг хадгалсан зочид буудлууд олноор байрладаг.
Эдгээр рёканууд нь жуулчдад Япон орны соёл, ёс заншил, үндэсний зочлох үйлчилгээг бодитоор мэдрэх боломжийг олгодог.
Энэ удаа "Таби трэвел эйженси" компани нь "Халуун рашаантай уламжлалт зочид буудлуудын танилцуулга семинар"-ыг зохион байгуулах гэж байна.
Тус семинарт Атами хотын аялал жуулчлалын газар"-ын Гүйцэтгэх захирал болон Атами хотын "Халуун рашаантай зочид буудлуудын холбоо"-ны Гүйцэтгэх захирал, мөн рёкан эрхлэгчдийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцох гэж байна.
Та тус семинарт ирснээр:
・Атами хотын аялал жуулчлалын бүс нутгийн танилцуулга
・Халуун рашаантай зочид буудлуудын танилцуулгыг хүлээн авахаас гадна ирсэн зочидтой биечлэн танилцан, хамтын ажиллагааны эхлэлээ тавих боломжтой тул Япон улс руу аялал зохион байгуулдаг аялал жуулчлалын компаний төлөөллүүд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хүний тоо хязгаартай тул та дараах линкээр орон заавал урьдчилан бүртгүүлээрэй.
Бүртгүүлэх линк: https://forms.gle/KpKqgRcuaM3SLZBZ9
Үнэ төлбөргүй.
Хэзээ: 2026 оны 9 сарын 9 (Лхагва гараг)
Цаг: 11:30-12:30
Хаана: Монгол-Японы төв 2 давхар, 204 тоот
Зохион байгуулагч: Tabi Travel Agency LLC
Лавлах утас: 777-333-69, 80030189