04/09/2026
🇨🇳🇲🇳🇷🇺 ХИЛ ХЯЗГААРГҮЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА, ШИНЭ БОЛОМЖУУД
Монгол, Хятад, ОХУ-ын бизнес эрхлэгчид, байгууллага, хүмүүсийг холбож, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бий болгоход хувь нэмрээ оруулж байгаадаа бид баяртай байдаг.
Өмнөд Хятадын Гуандун мужийн Гуанжоу, Фошан, Шэньжэнь хотуудад хийсэн энэ удаагийн бизнес аяллыг манай компани хамтрагч бизнес түншүүдийнхээ хамт амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн аяллаар ОХУ-ын Эмэгтэй Бизнес Эрхлэгчдийн Холбооны удирдлага, төлөөлөгчдийг Хятадын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчидтэй уулзуулж, олон талт бизнес уулзалтууд болон туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулсан юм. Мөн Гуандун мужийн эмэгтэйчүүдийн байгууллагатай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцлоо.
Гуандун бол Хятадын эдийн засаг, үйлдвэрлэл, технологийн хөгжлийн тэргүүлэх бүсүүдийн нэг. Тиймээс энэхүү аялал нь зөвхөн бизнесийн боломжуудтай танилцах бус, ирээдүйн хамтын ажиллагаа, түншлэл, шинэ зах зээлийн боломжуудыг нээх чухал алхам боллоо.
Хамгийн үнэ цэнтэй нь Монгол, Хятад, ОХУ-ын бизнес эрхлэгчдийг нэг дор уулзуулж, харилцан ойлголцол, итгэлцэл дээр суурилсан шинэ хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан явдал байлаа.
Цаашид бид олон улсын бизнес аялал, бизнес уулзалт, B2B matchmaking болон зах зээл хоорондын холболтыг хөгжүүлж, хүмүүс, бизнесүүд, байгууллагуудыг шинэ боломжуудтай холбохын төлөө ажиллах болно.
🌏 Хөгжихөд хил хязгаар үгүй.
🤝 Хамтын ажиллагаанд боломж хязгааргүй.
Манд Тур/ Mand Tour ✈️🌍🤝
Connecting People. Creating Opportunities.