Өнөөгийн байдлаар манай улсад “Гол мөрнөөр аялахад дагаж мөрдөх аюулгүй ажиллагааны заавар”-ын тухай батлагдсан, нийтээр дагаж мөрдөх зүйл алга байна. Гэвч олон жилийн аяллын туршлагаас үүдэн гарсан доорхи зүйлүүд практикт суурилсан хамгийн тохиромжтой заавар юм.
Ус бол барьцгүй зүйл учир хэзээ ямагт аюул осол дагалдаж явдгийг санаж урьдчилан сэргийлэх нь зүйтэй. Бүх аюул ослын дийлэнхи хувь нь анхаарал болгоомж алдсан, хэнэггүй, хариуцлагагүй зангаас үүдэлтэй байдгийг байнга санаж яавахад илүүдэхгүй.
Харин энэ бүхний эсрэг талд адал явдал, сэтгэл ханамж байдаг.
“Сорилт” багийн гишүүдийн дагаж мөрддөг, үйл ажиллагаандаа хэрэглэдэг байсан зааварчилгааг Борисоо.Г-ийн боловсруулсанаар сийрүүлбэл:
1. Аялал эхлэхээс дуусах хүртэл сайн зохион байгуулалт, сахилга бат
2. Бэлтэл: Үүнд: аяллын зам, хугацаа, саад, хоол хүнс гэх мэт багийн, аврах олс, цээживч, дуулга, сэлүүр, гэх мэт техник хэрэгсэл, аялагчийн хувийн бэлтгэл зэрэг бүх зүйлийг нарийн төлөвлөх
3. Ачааг хавах хэрэгсэлд сайтар бөхөлөх
4. Аялах хэрэгсэл хоородын зай 20–200м байх нь төөрөх, хэт ойртох зэргээс сэргийлнэ.
5. Усан аяллын үед дохио хэрэглэн харилцах
6. Байнга анхаарал сэрэмжтэй явах
7. Голын боргио, жижиг сааданд тандалт хийх, тактик боловсруулах, тус саадыг давахад хөвөх хэрэгсэл бэлэн эсэхийг шалгах, шаардлагатай үед саадаас татгалзах
Хувь хүнд өгөх санамж
1. Аврах цээживчийг зохих журмын дагуу өмсөх
2. Толгой хамгаалах дуулгатай явах
3. Согтууруулах зүйлсийг хэрэглэсэн үед усанд орох, сэлэх, аялахаас татгалзах
4. Хөвөх хэрэгсэлтэй өөрийгөө хурдан мултрахаар бэхлэх
5. Сэлүүрийг ямарч үед гартаа барьж явах
6. Аяллын үед ганц хүн дэг журам зөрчсөнөөс аюул авчирдгыг санаж ахлагчийн зааврыг ягштал биелүүлэх
7. Голын дундах мод, чулуу, алив зүйлээс татаж, зүүгдэхгүй байх
Бусад зөвлөмж
1. Голын урсгалыг байнга ажиглаж явах
2. Байгаль хамгаалах, эко аялагч байх
3. Үзэгдэх орчин хязгаарлагдмал үед аяллаа зогсоох
4. Аялал эхлэхэд дээрхи зааварчилгааг танилцуулж гарын үсгээр баталгаажуулах
Эдгээр нь батлагдсан журам заавар биш боловч туршлагад суурилсан, байнга ашиглагддаг зааварчилгаа юм.