Smart Visa Guide

Smart Visa Guide Гадаадын Виз авахтай холбоотой ''Ухаалаг арга'' буюу амархан шийдэх зөвлөмж, бяцхан зальжин аргачлалууд.

12/09/2025

🇨🇦 Канадын виз мэдүүлэх материалын жагсаалт
1. 📝 Маягтууд
📄 IMM 5257 – Визний өргөдлийн маягт (гарын үсэгтэй)
👨‍👩‍👧 IMM 5707 – Гэр бүлийн мэдээллийн маягт (18+)
👫 IMM 5409 – Хамтын амьдралын мэдүүлэг (шаардлагатай бол)
👔 IMM 5476 – Төлөөлөгч ашиглах маягт (агент, өмгөөлөгч)
🔑 IMM 5475 – Хувийн мэдээлэлд нэвтрэх эрхийн маягт
2. 🛂 Хувийн баримт бичиг
✈️ Паспорт (6 сараас дээш хүчинтэй, цэвэр хуудастай)
📚 Өмнөх паспортуудын хуулбар (виз, тамганы хуудсууд)
📷 2 ширхэг зураг (цагаан дэвсгэртэй, шаардлага хангасан хэмжээтэй)
3. 🎯 Аяллын зорилго
🖊️ Өргөдлийн захидал – зорилго, хугацаа, төлөвлөгөө, буцах баталгаа
💌 Урилгын захидал – Канад дахь гэр бүл, найз нөхөд
4. 💰 Санхүүгийн баталгаа
🏦 Банкны хуулга (сүүлийн 6 сар)
💼 Цалингийн хуулга / ажил олгогчийн тодорхойлолт
🏠 Үл хөдлөх хөрөнгийн бичиг баримт
5. 🏡 Эх оронтой холбоо
👔 Ажлын гэрээ / тодорхойлолт
🏘️ Үл хөдлөх хөрөнгийн баримт
👨‍👩‍👧 Гэр бүлийн баримт (гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ)
🎓 Сургуульд сурч буй бол батламж
6. 🌍 Өмнөх аяллын мэдээлэл
📑 Виз, хил нэвтэрсэн тэмдэгтэй хуулбарууд (сүүлийн 5–10 жил)
🛏️ Зочид буудал, нислэгийн захиалга (байвал)
7. ➕ Нэмэлт материал (шаардлагатай бол)
👮‍♂️ Цагдаагийн тодорхойлолт
🏥 Эрүүл мэндийн үзлэгийн дүн
8. 💳 Төлбөр ба биометрик
💵 Визний хураамж: CAD $100 хүн тутамд (гэр бүлээрээ бол $500 хүртэл)
✋ Биометрик хураамж: CAD $85 хүн тутамд (гэр бүлд $170)
📅 Биометрик өгөх цаг авах
9. 👵 Super Visa (Эцэг эх, өвөө эмээ)
💌 Хүүхэд/ач зээгийн урилга
📜 Хамаарал батлах баримт (төрсний гэрчилгээ гэх мэт)
💼 Санхүүгийн дэмжлэгийн нотолгоо
🩺 CAD $100,000-аас дээш эрүүл мэндийн даатгал (Канадын компаниас)
✅ Дүгнэлт: Паспорт ✈️, зураг 📷, маягтууд 📝, зорилго тайлбарласан захидал 💌, санхүүгийн баримт 💰, аяллын түүх 🌍, визний болон биометрик хураамж 💳-ийг заавал бэлтгэх хэрэгтэй.

10/09/2025

Та 🇺🇸 Америк, 🇨🇦 Канад улс руу явах сонирхолтой байгаа бол наашаа анхаарлаа хандуулаарай. Манай Page хуудсыг дагаж, Group-т элсэн орсноор танд маш олон төрлийн мэдээ мэдээлэл болон үйлчилгээг нэг дороос авах боломжийг бид танд санал болгож байна. Америк, Канадын визэнд маш олон хүмүүс ордог, орсон хүмүүсийн виз яагаад бага гардаг талаарх мэдээлэл, энэ нь юутай холбоотой вэ гэх мэт асуултын хариултыг дэлгэрэнгүй өгөх болно. виз гаргахад таны бүрүүлсэн материал дутуу, буруу хариулт өгөх гэх мэт олон хүчин зүйлсээс болдог шүү.
Манай цахим хуудас нь АНУ болон Канад улсын визний🤝 талаарх дараах мэдээллийг хүргэх болно. Үүнд:
✅Жуулчны B1/B2
✅DS-160 онлайн маягт бөглөх
✅Ногоон картын сугалаа
✅Зорилго тодорхойлох
✅Анкет бөглөх
✅Ярилцлагад бэлдэх
✅Материал бүрдүүлэлтийн зөвлөгөө
✅Орчуулга
👉Манай групп нь дээрх мэдээ мэдээлэл хүргэх болно. Ихэнх хүмүүс материал бүрдүүлэлт, анкет бөглөх, сэтгэл зүй гэх мэт маш олон зүйл дээр дутуу бэлдсэнээсээ болж алддаг🤔.
Зуучлалийн газраар зуучлуулсны хөлс гэж маш өндөр үнэ таниаас аваад байна уу
тэдгээр газруудад их хэмжээний мөнгөн дүн төлөх хэрэггүй гэж танд зөвлөмөөр байна. Учир нь манайх та бүхэнд бүх төрлийн визны асуудалийг тань цогцоор шийдэж өгнө гэж амлаж байна. Тиймээс бидний танд санал болгож буй цогц үйлчилгээг нэг дороос авах боломжийг олгож байна. Мөн таныг амжилттай виз авахад туслахаар олон жилийн туршлагатай мэргэжлийн хамт олон та бүхнийг хүлээж байна.
🇺🇸 АНУ-ын виз:
Монголчуудын хувьд B1/B2 (аялал, бизнес) виз авахад татгалзах хувь харьцангуй өндөр.
Яг тоон дээр хэлбэл, АНУ-ын Консулын газраас мэдэгдсэнээр дунджаар 40–60% нь татгалздаг гэж үздэг.
Шалтгаан нь: Санхүүгийн баталгаа сул, эх оронд буцах баталгаа хангалтгүй, өмнөх аяллын түүхгүй гэх мэт.
🇨🇦 Канадын виз:
Монголчуудын хувьд аяллын виз (Visitor visa) авахад татгалзах хувь АНУ-аас өндөр гэж хэлж болох ба заримдаа 60–70% хүрдэг.
Учир нь Канадын виз онлайнаар өргөдөл өгдөг тул маш нарийн бичиг баримт шаардаж нэг баримт дутвал шууд татгалздаг.
Мөн санхүү, ажил мэргэжил, эх оронтой холбоо сул бол татгалзах нь түгээмэл байдаг. Үргэлжлэлийг манай группт нэгдэн авах боломжтой.

Та өөрийн нөхцөл байдалд тулгуурласан зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл бидэнд хандахад л болно

Монголчуудад татгалзах нийтлэг шалтгаан тайлбарлая:
👉1. Санхүүгийн баталгаа сул
- Орлого тогтмол биш, эсвэл цалин маш бага
- Дансанд гэнэт их мөнгө хийсэн, эх үүсвэр нь тодорхойгүй.
- Хөрөнгө, үл хөдлөх, машин гэх мэт өмчийн нотолгоо муу.
👉2. Ажил, амьдралын тогтворгүй байдал
- Албан ёсны ажлын тодорхойлолтгүй эсвэл шинэ ажилд орсон.
- Хөдөлмөрийн гэрээ байхгүй, НДШ төлөлтгүй.
- Өөрийгөө эх оронд баттай барьж тогтоох шалтгаан сул.
👉3. Аяллын түүх дутуу
- Өмнө нь гадаад орнуудад аялж байгаагүй.
- Зөвхөн Канад, АНУ руу шууд явах гэж оролдсон.
- Шенген, Солонгос, Япон зэрэг улсад аялсан түүхтэй хүмүүсийн виз авах магадлал өндөр байдаг.
👉4. Буруу баримт бүрдүүлэлт
- Баримт бичиг дутуу, буруу орчуулсан.
- Онлайн системд буруу мэдээлэл оруулсан.
- Заримдаа зуучийн хийсэн баримт бодитой биш байдаг.
👉5. Эх оронтой холбоо сул
- Гэр бүл бүгд гадаадад байгаа эсвэл хамт явах гэж байгаа.
- Монголд үлдэх тодорхой хариуцлага (ажил, бизнес, гэр бүл, хөрөнгө) харагдахгүй.
👉6. Зорилго тодорхой бус
- Аялал гэж мэдүүлээд үнэндээ ажиллах эсвэл цагаачлах зорилготой байвал консул шууд анзаардаг.
- Урилга, аяллын төлөвлөгөө тодорхойгүй.

Та өөрийн нөхцөл байдалд тулгуурласан зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл манай цахим хуудсыг дагаж илүү ойр байгаарай.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Smart Visa Guide posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category